ОРОН СУУЦНЫ 14 БЛОК ДЭЭВРИЙН ЗАСВАР 90 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

0
Энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр орон сууцны байруудын 14 блок, нэг сургууль, нэг цэцэрлэгийн дээврийг засаж байна. Уг ажилд нийтдээ 550 орчим сая төгрөг зарцуулж байгаа юм. Одоогоор ажлын гүйцэтгэл 90 хувьтай үргэлжилж байна.
Энэ удаа хийгдэж буй дээврүүд нь хуучин бүх хар цаасыг хуулж, шинээр цементэн тэгшилгээ хийснээр, хөрсжүүлэгч түрхэж, нэг, хоёрдугаар үеийн хар цаас наах технологиор хийгдэж байгааг мэргэжлийн хүмүүс хэллээ.

Энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 1-р хорооллын 6, 12, 2-р хорооллын 1а, 5, 3-р хорооллын 12, 13, 4-р хорооллын 5, 6, 18, 6-р хорооллын 15, 16, Дэнж багийн 1-ийн 3-р байр тус бүрт 1-2 блок дээвэр засварын ажил хийгдэж байна. Мөн 13 сургууль болон 17-р цэцэрлэгийн дээврийг засварласан.

Тэгвэл улсын төсвийн 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Бүрэнбүст багийн орон сууцны бүх байруудын дээвэр засварын ажил эхэлжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.