APPLE-ийн үнэлгээ $1 их наядыг давлаа

0

Хоёрхон сарын өмнө их наядын төлөөх өрсөлдөөн эхэлсэн боловч Apple компани энэхүү түүхэн босгыг давж, Alphabet, Amazon, Microsoft зэрэг өрсөлдөгчдөө ардаа хол орхилоо. Пүрэв гарагийн арилжааны дундуур тус компанийн хувьцааны үнэ 207.05 ам.долларт хүрчээ. Энэ нь iPhone-ы амжилттай борлуулалт болон хэдэн зуун тэрбумын хөрөнгө татах хөтөлбөрөөс шалтгаалсан байна. Компанийг үндэслэгчийн нэг Стив Жобс буцан ирж, iPod, iTunes, iPhone, App Store гэх мэт амжилттай бүтээгдэхүүн, үйлчилгээний суурийг тавьсан явдал тус компанийг ийм өндөрлөгт хүргэлээ гэж шинжээчид үнэлэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.