Орхон Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөний хурал боллоо

0

Орхон Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай зөвлөгөөн боллоо. Хуралдааныг Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал удирдан явуулав. Тус хуралдаанаар Аймгийн засаг даргын шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлт ямар шатанд явж байгаа талаар хуралдлаа.

Хотын хэмжээнд нийт аж ахуй нэгж байгууллагууд өөрийн эзэмшилийн 50 метр талбай газарт зэрлэг ургамал устгах ажлын хүрээнд ХХҮГ, МХГ, ЭМГ, ОБГ, ГХБХБГ, БСУГ, БТСГ, ЭУДТС, Статистикийн хэлтэс зэрэг байгууллагууд идэвхитэй оролцжээ.Татварын хэлтэс худалдаа эрхлэгчдийн цахим баримт олголтын талаар татвар төлөгчдөөс ирсэн гомдлын дагуу цахим нэмүү өртөгийн албан татварын урамшууллын сугалааны баримт олгоогүй дөрвөн татвар төлөгчдөд шаардлага хүргүүлэн, цахим баримтын системийн ажиллагааг хэвийн болгож иргэдэд баримтыг олгуулах ажлыг хийсэн байна.Санхүү төрийн сангийн хэлтэс 2019 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын саналуудыг яамдад 8 дугаар сарын 9, 10-нд хүргүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна. Орон нутгийн төсвийн байгууллагуудын 2019 оны төсвийн төслийг нэгтгэж Төсвийн төлөвлөлт мэдээллийн системд 8 дугаар сарын 3-ны дотор оруулж Сангийн яаманд хүргүүлэх ажил энэ сарын 9-ны өдрөөс хийгдэхээр болсон байна.Ойрын өдрүүдэд бороо их орсон учираас ОБГ, ХЗА-тай хамтран гэр хорооллын багуудын үерийн усны суваг шуудуунд үзлэг шалгалт хийж иргэд албан байгууллагуудад үер уснаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг өгч ажиллажээ.Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал Аймгийн засаг даргын шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийн ажлыг ихэнх нь биелээгүй муу байна дараагийн хуралдаанаар бүгд биелсэн байх ёстой гэж үүрэг өглөө.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.