Б.Баяраа : Багшлах эрхийн шалгалт 8 сарын 10-нд буюу маргааш болно

0
Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгодог багшлах эрхийн шалгалт маргааш болно. Энэ талаар БСГ-ын ахлах  мэргэжилтэн Б.Баяраагаас тодрууллаа.
-Багшлах эрхийн шалгалт хаана, хэдэн цагаас болох гэж байна вэ?
Шалгалт маргааш өглөө 8 цагаас тавдугаар сургууль дээр болох гэж байна.
-Шалгалтанд хэдэн хүн бүртгүүлсэн байгаа вэ?
Шалгалтын бүртгэлийн явцад багшийн мэргэжилээр төгсөөгүй хоёр хүн бүртгүүлсэн байсан. Үүнээс гадна 103 хүний нэрс албан ёсоор ирсэн байна. Бид бүртгүүлсэн хүмүүс рүүгээ өчигдөр оройноос эхлээд нэг бүрчлэн утсаар ярьж мэдээлэл өгч байна.
-Шалгалтанд тэнцээд эхний нэг жил багшлах эрхээ авсан хүн дараа жил нь дахин шалгалт өгөх үү?
Уг шалгалтанд тэнцэж эрхээ авсан бол энэ эрх нь гурван жилиийн хугацаанд хүчинтэй байдаг. Ингэснээр СӨБ болон бага дунд боловсролын байгууллагад сонгон шалгаруулалтанд орох эрх нь үүсдэг.
-Шалгалтын комисс хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байгаа вэ?
Улаанбаатар хотоос нэг зохион байгуулагч ирнэ энд гурван ажилтан шалгалтын комисст ажиллаж байна.
-Шалгалтын оноо болон хэрхэн явагдах талаар хэлж өгнө үү?
Шалгалтын хувьд хоёр шаттай эхнийх нь онлайнаар тестээр авна дараагийнх нь эссэ бичгээр авна шалгалт нийтдээ 100 онооноос бүрдэж байгаа тестийн шалгалт 70 оноо, эссэ бичиг 30 оноо эндээс тестийн шалгалтанд 40-өөс дээш оноо авч байж эссэ бичгийн шалгалт өгөх эрхтэй болдог. Энэ хоёр шалгалтын нийлбэр оноо 70-аас дээш гарсан тохиолдолд эхний нэг жилдээ багшлах эрхээ авна.
-Шалгалтанд оролцсон хүмүүсийн хэдэн хувь нь ер нь тэнцдэг юм бэ?/ өмнөх шалгалтуудаас харахад/ Тийм статистик үзүүлэлт гарсан уу?
Шалгалтыг жилд хоёр удаа авдаг сүүлд өнгөрсөн гурван сард авсан. Ер нь өмнөх жилүүдийн байдлаас харахад нийт оролцогчдын 40-50 хувь нь тэнцсэн гэсэн статистик судалгаа байдаг юм билээ.
Ярилцсанд баярлалаа
Л. Уртнасан
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.