БАРИЛГА УГСРАЛТ, ИХ ЗАСВАРЫН АЖИЛ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39.7 ХУВИАР ӨСЧЭЭ

0

Орхон аймгийн 7 дугаар сарын статистик үзүүлэлтүүд гарсан бөгөөд олон зүйл дээр эерэг өсөлттэй гарчээ.
Аймгийн төсөвт 52.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, төсвийн гүйцэтгэл 112.3 хувьтай байна. Татварын орлогын төлөвлөгөө 20.2 хувиар, татварын бус орлого 4.2 хувиар давж биелжээ. Орон  нутгийн төсвөөс төлөвлөгөөт санхүүжилтийн 77.4 хувийг буюу 48.4 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилт хийсний 3.9 хувийг нийгмийн даатгалын  шимтгэлд, 11.4 хувийг хөрөнгийн зардалд, 20.9 хувийг бараа үйлчилгээний зардалд, 31.0 хувийг татаас ба урсгал шилжүүлэгт, 32.7 хувийг цалин хөлсөнд зарцуулжээ. Салбарын хувьд эдийн засгийн бусад салбарт 0.6 хувийг, эрүүл мэнд, спортын салбарт 2.1 хувийг, ангилагдаагүй бусад зардалд 11.4 хувийг, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн салбарт 14.3 хувийг, боловсрол, соёл урлагийн салбарт 33.9 хувийг, нийтийн ерөнхий үйлчилгээнд 37.7 хувийгзарцуулсан байна. Өмнөх оны мөн үеэс нийт зарлага санхүүжилт 14.5 хувиар, орлого 18.0 хувиар их байна.

Монгол банкны мэдээгээр 995.4 тэрбум төгрөгийг гүйлгээнээс татаж, 1.0 их наяд төгрөгийг гүйлгээнд гаргажээ. Өмнөх оны мөн үеэс гүйлгээнээс татсан төгрөгийн хэмжээ 14.9 хувиар, гүйлгээнд гаргасан төгрөгийн хэмжээ 13.8 хувиар их байна.Иргэдийн хувийн мөнгөн хадгаламж 230.5 тэрбум төгрөгт хүрч, аймгийн нэг хүнд дунджаар 2.267.137төгрөгийн, нэг хадгаламж эзэмшигчид 2.064.712 төгрөгийн хадгаламж ногдож байна. Өмнөх оны мөн үеэс хадгаламжийн үлдэгдэл 19.5 хувиар, хадгаламж эзэмшигчийн тоо 2.5 хувиар нэмэгджээ

Нийт 1218 ажлын байр бий болсны 52.9 хувь нь шинэ ажлын байр байна. Нийт бий  болсон ажлын байрны 18.9 хувь нь худалдааны  салбарт,17.6 хувь нь үйлчилгээний  бусад  үйл ажиллагааны  салбарт, 15.3  хувь  нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт, 8.8 хувь нь боловсролын салбарт, 8.0 хувь нь зочид буудал, зоогийн газарт, 7.9 хувь нь эрүүл  мэндийн  салбарт, 1.7 хувь нь тээврийн салбарт бий болжээ. Өмнөх оны мөн үеэс нийт бий болсон ажлын байр 62.4 хувиар, шинэ ажлын байр 2.6 дахин буюу 395-аар их байна.

Нийгмийн  даатгалын  сангийн  орлогод 56.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөө 134.6 хувиар  биелжээ.  675 хүнд шинээр тэтгэвэр тогтоосноос 67.6 хувьд нь өндөр насны, 26.5 хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 5.9 хувьд нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоожээ. Тэтгэвэр тогтоолгосон хүний тоо өмнөх оны мөн үеэс18.2 хувиар багасчээ.

Аж үйлдвэрийн салбарт 1.3 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, 1.4 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж, өмнөх оны мөн үеэс үйлдвэрлэлт 22.2 хувиар, борлуулалт 20.0 хувиар өссөн байна. Их барилгын 49 аж ахуйн нэгж, 5 бүлгэм 27.3 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажлыг 106 объектод хийж гүйцэтгэсний 35.9 хувь буюу 9.8 тэрбум төгрөг нь их засварын ажил байна. Гүйцэтгэсэн ажлын дүн өмнөх оны мөн үеэс 39.7хувиар их байна.
Мэдээллийн төв

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.