ИРЭХ ПҮРЭВ ГАРИГТ ГЭР ХОРООЛЛЫН ХОГ АЧИЛТ ЭХЭЛНЭ

0

Долоо хоног бүрийн даваа гаригт хуралддаг аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнийг  Засаг даргын орлогч А.Түвшинжаргал удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөнд өгөгдсөн үүрэг, даалгавар болон энэ долоо хоногт хийгдэх зарим ажил, онцлох шийдвэрүүдийг хүргэж байна.

Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал: Монгол Улсын Засгийн газрын “Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг эрчимүүлж, төрийн бүх байгууллагад хяналт тавин ажиллах. Үүнд Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод, аудитын хэлтэс анхаарч ажиллах.

  • Нийгмийн даатгал, Татварын хэлтэст ажиллаж буй сайн дурын байцаагчдын ажлын тайланг мэдээллэх.
  • Цагаанчулуут багийн 49-53 дугаар гудамжинд амьдарч буй 84 өрх, айлыг орон сууцаар хангах тухай асуудалд Хууль эрхзүйн хэлтэс болон бусад холбогдох байгууллага анхаарч ажиллахыг үүрэг болгов. / Жич: 7а хорооллыг барьж буй “Их хаадын цуваа” ХХК дээрх айл өрхийг орон сууцаар хангах тухай анх гэрээндээ тусгасан юм. /

“Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК-ийн Ерөнхий инженер Ч.Мягмарсүрэн: 7а хорооллын урдах авто замыг асфальтаар хучих ажил энэ 7 хоногт дуусна.

Хот тохижуулах газрын дарга Б.Оюунбаяр: Гэр хорооллын айлуудын хог ачилт Их-Залуу, Наран багаас ирэх пүрэв гаригт буюу 23-аас эхэлнэ. Хог ачилт нэг сар саатсаны гол шалтгаан нь бензиний үнэ нэмэгдсэнтэй холбоотой. Нийт гурван бригад гарч хог ачилтыг эхлүүлнэ. Мөн дуудлагаар хог ачих үйлчилгээ Эрдэнэ, Цагаанчулуут багт идэвхтэй байгаа гэлээ.

Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт: Энэ 7 хоногт Яргуйт, Их-Залуу, Цагаанчулуут, Уртын гол багийн зарим гудамжинд хайрга асгана. Үүнийг “Багийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд багийн иргэдийн оролцоотойгоор хийж гүйцэтгэнэ. Бороо, хур их тогтдог, замын хальтиргаа гулгаатай газарт хайрга асгана.

Хот байгуулалт, барилга, захиалагчийн албаны дарга Б.Мөнхдалай: Энэ жил улсын төсвийн хөрөнгөөр 6, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 93, Баян-Өндөр сумын хөрөнгө оруулалтаар 18, Жаргалант сумын хөрөнгө оруулалтаар 13 ажил хийж байна. Нийт 130 ажилд 16 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулж байна. Дээрх ажлын 122 нь бүрэн дууссан болон дуусах шатандаа явж байна.

Мэдээллийн төв

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.