2018-2019 оны хичээлийн жилд цэцэрлэгт явах хүүхдүүд шээсний шинжилгээ, цагаан хорхойн шинжилгээг өгсөн байх шаардлагатай.
Шээсний шинжилгээ өгсөнөөс хойш 7 хоног, цагаан хорхойн шинжилгээ өгсөнөөс хойш 1 сарын хугацаанд хүчинтэй байдаг. Хичээлийн шинэ жил ойртох үеэр шинжилгээ өгөх иргэдийн дараалал үүсч ачаалал ихэсдэг тул цагаан хорхойн шинжилгээг 8-р сарын 13-аас доорх цагийн хуваарийн дагуу авч эхэлсэн.
Тиймээс иргэд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд үнэ төлбөргүй, Онош лаборатори, Талын булаг эмнэлэгийн лаборатори, Эрдэнэт сувиллын цогцолбор, Медипас төв эмнэлэгт 2000-3000 төгрөгийн төлбөртэйгөөр 8-р сарын 31-ийг хүртэл цагаан хорхойн шинжилгээг өгөх боломжтой.
Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шинжилгээ өгөхийн тулд харьяа өрхийн эрүүл мэндийн төвөөс “Цагаан хорхой илрүүлэх” гэсэн илгээх бичиг авах бөгөөд бусад лабораториудад өрхийн эрүүл мэндийн төвөөс бичиг авах шаардлагагүй. Хэрэв 2018 оны 6-р сарын 1-ээс хойш цусан суулга өвчнөөр өвдсөн тохиолдолд хүүхдийн өтгөнд эмгэг төрөгч илрүүлэх шинжилгээг цагаан хорхойн шинжилгээтэй хамт өгөх юм.
.jpg)