Австрали Huawei компаниас болгоомжилж байна

0

Австрали улсын Засгийн газар Хятадын теле харилцааны компани Huawei-г 5G үүрэн сүлжээ нэвтрүүлэх тоног төхөөрөмж нийлүүлэхийг хорьжээ. Учир нь Австрали БНХАУ-ыг дотоодын асуудалд нь хэтэрхий их оролцож байна хэмээн үзэж байгаа аж. Австрали нь АНУ-ын бодлоготой адил байр сууринаас Хятадын гэх бизнесүүдийг шахаж гаргах арга хэмжээ авч байгаа бөгөөд Huawei компани 5G сүлжээг нэвтрүүлэх төслийг гүйцэтгэж чадахгүйд хүрч байна.

Хятадын хуульд иргэд болон албан байгууллага Засгийн газарт тусалж мэдээллээр хангах ёстой хэмээн тусгасан байдаг. Тэгвэл Huawei компанийн Австрали дахь төлөөлөгч “Бээжингийн Засгийн газартай ямар ч харилцаа холбоогүй, удирдуулаагүй” гэж албан ёсны твиттерээрээ дамжуулан мэдэгдсэн бөгөөд Австралийн Засгийн газраас гаргасан уг шийдвэрт тааламжгүй байгаагаа илэрхийлжээ. Харин Австрали улсын аюулгүйн зөвлөлийн ажилтнууд Huawei компанийг Хятадын Засгийн газартай холбоотой, оруулж ирж буй төхөөрөмжүүд нь бүгд тагнаж, мэдээлэл хулгайлах зорилготой хэмээн хэдэн сарын турш сэжиглэж байгаа аж.

Дэлхийн харилцаа холбоо, мэдээллийн салбарт тэргүүлэгч мөн ухаалаг утасны үйлдвэрлэлд гуравдугаарт бичигддэг Хятадын Huawei компани нь Австралийн Канберра хотын захиргаанд 5G сүлжээг бүрэн нэвтрүүлэх төсөл санал болгож байжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.