Орхон аймгийн Засаг даргын 34 дахь удаагийн шуурхай зөвлөгөөн боллоо

0
Орхон аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж дээрхи хугацаанд 313 үүрэг даалгавар өгөгдөж шийдвэрлэгдэн ажилласан мэдээллээр эхэллээ. Өнгөрсөн долоо хоногийн хувьд шинэ хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан шинээр баригдсан Цагаанчулуут ,Баянбулаг багийн шинэ цэцэрлэгүүдэд цэцэрлэгийн багш, туслах багш сонгон шалгаруулах шалгаруулалтыг 8 сарын 23-ны өдөр явуулж, 273 багш хууль ,эрхзүй сорилын шалгалтыг өгсөн байна.Мөн “Их хаадын цуваа” компанитай хийсэн гэрээг шинэчлэн байгуулахаар ажиллаж байгаа гэлээ. “Их хаадын цуваа” ХХК анх хийсэн гэрээний дагуу бол Цагаанчулуут багын 48-53 дугаар гудамжны зарим айл өрхийг орон сууцаар ханган дахин төлөвлөлтөнд оруулна гэж тусгасан хэрнээ одоо хүртэл хэрэгжээгүй, хэрэгжүүл гэхээр одоо боломжгүй гэдэг хариултыг өгдөг байна.
Аймаг орон нутгийн удирдлагын зүгээс зарим шаардлагатай зүйлсийг гэрээнд шинээр тусгахаар ажиллаж байгаагын зэрэгцээ орон сууц худалдан авсан иргэдийн эрх ашгийг ч давхар хүндэтгэх хэрэгтэйг Засаг дарга санууллаа.
Шинээр баригдсан зарим хорооллууд ус дулааны төлбөр тооцоог хийх гэрээгүй төлбөрөө тухайн компанид төлдөг тэр нь гол байгууллага болох “Эрдэнэт -Ус ОНӨҮГ” төлдөггүй  хуримтлагддаг зөрчил сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ.Тухайлбал 2-р хорооллын нутаг дэвсгэрт баригдсан “Blue Daimond хотхон” нэртэй орон сууцны байр ус ,дулааны төлбөрөө төлдөггүй оршин суугч иргэд хэрэглээний төлбөрөө төлдөг ч орон сууцны компанид нь төлөөгүй тохиолдол гарсан байна.
Төсвийн мөнгө шамшигдуулсан зарим гүйцэтгэгч компаниудыг шүүхэд өгнө
Орхон аймгийн Засаг даргын тамгын газар худалдан авах ажиллагааны албаар дамжин Улсын болон орон нутгийн төсөв хөрөнгөөр ажил гүйцэтгэсэн зарим аж ахуйн нэгжүүд гэрээний үүргээ биелүүлэлгүй дутуу орхисон тохиолдол нэлээдгүй байдаг.Өнөөдрийн шуурхай зөвлөгөөн дээр гэрээгээ биелүүлээгүй байж, төсвөөс шахмал түлш, нүүрс үйлдвэрлэн нийлүүлнэ хэмээн 70 сая төгрөгний санхүүжилт авсан “Эльбрус” компани зэрэг зарим байгууллагуудыг шүүхэд нэхэмжлэл гарган төлүүлэх үүрэг даалгаварыг хуульзүйн хэлтэст үүрэгдлээ.
                           
                           Орхон аймгийн хэмжээнд 1465 гэрэл асахгүй байна
Орхон аймаг шөнийн гэрэлтүүлэг харьцангуй сайтай ч өнөөдрийн байдлаар 1465 гэрэл эвдрэлтэй, 83 хувьтай асаж байгаа юм байна. Ашиглалтанд хүлээж аваагүй 200 гаруй гэрэлтүүлэг байгаа бөгөөд засварлахаар 74ш гэрлийг өнөөдрийн байдлаар буулгаад байна. 2-р хорооллын 6 ,19 ,25,27-р байрууд цахилгаан кабелийн гэмтэлтэй байгаа. Хичээл сургууль орох гэж байгаа энэ үетэй холбоотойгоор “Эрдэнэт-Ус” компаниас цахилгаан түгээх сүлжээний өр төлбөр ихтэй байгаа боловсролын байгууллагуудыг төлбөр тооцоогоо төлөхийг шаардлаа.
                
      9 сарын 1 буюу Бямба гарагт шинэ хичээлийн жилийн нээлт болно
Амралт зугаалгын үе дуусаж шинэ хичээлийн жил хаяанд ирсэн байна.Энэ жилийн хувьд 9 сарын 1-ны өдөр Бямба гараг таарч байгаа ч улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгүүд нээлтээ хийх юм байна.9 сарын 3-нд албан ёсоор хичээл эхэлж, хуваарийн дагуу орно.Харин улс орон даяар эмч багш нар ажил хаяна гэж байгаа ч Орхон аймагт одоогоор энэ тухай мэдээлэл тараагүй байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.