Хот хоорондын зорчигч тээврийн автобусны үнэ нэмэгдлээ

0

Монгол улсын Зам, тээврийн сайдын 2013 оны “Автотээврийн жишиг тариф шинэчлэн батлах тухай” 162 дугаар тушаалаар “Хот хооронд”-ын зорчигч тээврийн 1 хүн.км-ийн жишиг тарифыг том болон дунд оврын автобусанд 45-55 төгрөг, бага оврын тээврийн хэрэгсэлд 55-65 төгрөг байхаар баталсан байжээ.
Батлагдсан жишиг тарифтаа хүрдэггүй болон жишиг тарифтаа хүрсэн хэдий ч 2013 оноос хойш шатахууны үнийн өсөлтөөс алдагдалтай ажиллаж байгаа тул тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдээс гаргасан саналын дагуу зорчигч урсгал багатай чиглэлүүдийн эдийн засгийн тооцоо судалгааг хийж, гарсан судалгаа, тооцоололд үндэслэн хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн үнэ, тарифт 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 00:00 цагаас эхлэн өөрчлөлт орж байна.
Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сумаас -Улаанбаатар – чиглэлд автобусны тариф 19.000 төгрөг болж өөрчлөгдсөн тул 2018 оны 09-р сарын 01-ний өдрөөс эхлэн шинэчлэгдсэн тарифаар иргэдэд үйлчлэх болсныг мэдэгдэж байна..

АВТОТЭЭВРИЙН ТӨВ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.