МЭНДЧИЛГЭЭ

0

Эрхэм хүндэт хүүхэд багачууд, багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын байгууллагын ажилтан ажиллагсад аа!

Та бүхэнд 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Энэ хичээлийн жилд манай аймаг дөрвөн цэцэрлэг, нэг сургуулийг шинээр барьж боловсролын салбартаа багагүй бүтээн байгуулалт өрнүүллээ.
Үүнд: Яргуйт багт 150,  Цагаанчулуут багт 280 хүүхдийн  цэцэрлэг, 18 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, Баянбулаг багт 150  хүүхдийн цэцэрлэг барьж байна.
Үүнээс Цагаанчулуут багийн 280, Баянбулаг багийн 150  хүүхдийн цэцэрлэг сурагчдаа хүлээн авахад бэлэн боллоо.
Мөн “Эрдэнэт” цогцолбор сургуулийн 928 хүүхдийн багтаамжтай өргөтгөлийн барилгыг эхлүүлж ирэх онд ашиглалтад өгөхөөр төлөвлөж байна.
Ийнхүү сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмснээр Орхон аймагт энэ хичээлийн жилд 24 сургуульд 20 мянга, 39 цэцэрлэгт 9600 хүүхэд сурч эрдэм мэдлэг, ур чадварыг эзэмших болно.
Хүүхэд, багачууд, эцэг, эх, сурган хүмүүжүүлэгч та бүхэнд хичээлийн шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж, сурлага, урлаг, спортын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
                              ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
                                   ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ
                                                   Д.БАТЛУТ
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.