Д.БАТЛУТ: ХААНА СУРАХ НЬ ГОЛ БИШ, ХЭРХЭН СУРАХ НЬ ЧУХАЛ ЮМ ШҮҮ

0

Өнөөдөр 2017-2018 оны хичээлийн жилийн нээлт боллоо. Аймгийн Засаг дарга Д.Батлут Баянцагаан багийн 24-р цэцэрлэг болон 18-р сургуулийн нээлтэд оролцож багш сурагчдад баяр хүргэлээ. Тэрээр энэ үеэр хэлэхдээ “Бид аймгийн хэмжээнд боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх зорилгоор алслагдсан багуудад шинээр сургууль, цэцэрлэг барих ажлыг эхлүүлээд байна. Хичээл, сургуульдаа орж байгаа дүү нартаа амжилт хүсье. Хаана сурах нь гол биш, хэрхэн сурах нь чухал юм шүү” гэлээ.

Засаг дарга  18-р сургуулийн нээлтийн ёслолд оролцох үеэрээ багшийн хөгжлийн төвд нь 10 орчим сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж олголоо. Мөн тус сургууль AR технологийн 2 лаборатори тохижуулахаар болсныг дуулгасан юм. 18-р сургууль энэ хичээлийн жилд нийтдээ 5 зорилт дэвшүүлсэн бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэхэд орон нутгаас үзүүлж буй уг дэмжлэг том хувь нэмэр оруулна гэж үзэж буйгаа тус сургуулийн захирал хэллээ.
Энэ хичээлийн жилд орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдсан орчин үеийн стандартад нийцсэн 26-р цэцэрлэг болон улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй Баянбулаг багийн цэцэрлэг ашиглалтад орно. Ингэснээр төрийн өмчийн 29 цэцэрлэг, хувийн хэвшлийн 10 цэцэрлэгт  9600 гаруй хамрагдах юм.
Түүнчлэн төрийн өмчийн 17, хувийн хэвшлийн 7 сургуульд 20 мянга орчим хүүхэд суралцана. Дээрх сурагчдын 2163 нь нэгдүгээр ангид элсэгчид юм.
Одоогоор аймгийн хэмжээнд Яргуйт багийн цэцэрлэг, 18-р цэцэрлэгийн өргөтгөл, 1-р сургуулийн өргөтгөл, 16-р сургуулийн урлаг болон спорт заалны барилгууд шинээр баригдаж байна. Эдгээр нь ирэх оны 09 сарын 01-нд ашиглалтад орох бол энэ хичээлийн жилд Баянбулаг багийн цэцэрлэгийг ашиглалтад оруулна гэдгийг аймгийн Засаг дарга онцоллоо.
 Мэдээллийн төв
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.