“АЧИТ ИХТ” ХХК-ИЙН АЖИЛЧИД ДАВУУ ЭРХИЙН ХУВЬЦААГАА ЭЗЭМШИЖ ЭХЭЛЛЭЭ

0

“Ачит Ихт” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн охин компани “Ачит Зэс” ХК-аар дамжуулан баялаг бүтээгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон өөрийн үйлдвэрийн үндсэн ажилчдад зориулан Давуу эрхийн хувьцааг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл санал болгон худалдаж байгаа билээ. Энэхүү давуу эрхийн хувьцаа нь Монголд анх удаа гарж байгаа бөгөөд ажилчдын бодит орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үнэт цаас юм.   “Ачит Зэс” ХК нь Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгүүлэн зохих зөвшөөрөл авч, давуу эрхийн хувьцаагаа хаалттай хүрээнд худалдаж байгаа бөгөөд компанийн зүгээс Хувьцаа эзэмшигчдийн талаарх мэдээллийн нууцыг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу хадгалдаг тухай онцолж байна.   Өнөөдрийн байдлаар “Ачит Ихт” ХХК-ийн ажилчид гэрээ байгуулан давуу эрхийн хувьцаагаа эзэмшиж дууссан бөгөөд компанийн зүгээс хувьцаа худалдан авсан эхний 30 ажилчинд батламжийг гардуулан өгөх ёслолын арга хэмжээг үйлдвэрийн хурлын зааланд зохион байгууллаа. Давуу эрхийн хувьцаа санал болгох хугацаа дуусах дөхөж байгаатай холбоотойгоор Үнэт цаасны “БиДиСЕК” ХК нь Орхон аймаг дахь өөрийн салбар дээрээ “Давуу эрхийн хувьцаа” болон “Эрдэнэс таван толгой ХХК-ийн энгийн хувьцаа”-ны талаарх мэдээлэл бүхий сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж үйлдвэрийн ажилтнуудад дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллаж байна. Сургалтыг Эрдэнэт хот дахь хуучнаар мобикомын байрны 2 давхарт мягмар, пүрэв гарагт 18:00, Бямба гарагт 12:00 цагуудад тус тус зохион байгуулж эхэлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.