Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ

0

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдөр болдог .Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн ЦАУЗБСК-оос  улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг батлагдсан төлөвлөгөөний дагуу зохион явуулдаг уламжлалтай.

Өнөөдөр аймгийн ИТХ, Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах салбар комиссоос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг угтан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Хэлмэгдүүлэлтийн хор уршиг” сэдэвт лекц, түүхэн хичээлийг гар зургийн уралдаан зохион явуулж, тус хичээлд 5-н сургуулийн 200 орчим хүүхэд хамрагдсан байна. Мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний үр хүүхэд, ач зээ нарын төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, Монгол улсын Ерөнхий сайд А.Амарын хөшөөнд цэцэг өргөх ёслолыг зохион байгууллаа. Хойчийн буян ерөөлийг бодож  Хутагт ламын хийдэд буяны ном хурж, аймгийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүд 12:00-12:30 цагийн хооронд гэрлээ асаан хүндэтгэл үзүүлэн зохион байгууллаа. Орхон аймгийн хувьд хилс хэрэгт хэлмэгдсэн 65 хүн байдаг гэсэн тоон баримт бий.  Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва хэлэхдээ : Уучлал эрэхээс илүүтэй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн өвгөдийнхөө хойчийн буянг сайн  хийж, жил бүр хүндэтгэл үзүүлэх ёстой гэж онцоллоо.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.