ББ номын зохиолч Б.Бат-Эрдэнэ БОЭТ-д нэн шаардлагатай байсан 4 орыг хүлээлгэн өглөө

0

    Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”- ийн тэргүүний хувиар Эрдэнэт хотын хөгжил цэцэглэлт, хүн ардын ахуй амьдралын сайн сайхны төлөө багагүй ажил санаачлан, хэрэгжүүлж ирсэн байдаг.

 Тухайлбал, Эрдэнэт хотын Дэнж багт Солонгос улсын хөрөнгө оруулалтаар орон сууцны хороолол, Казахстан улсын санхүүжилтээр иж бүрэн хог ажилтын машинууд нийлүүлэх ажлыг түүний санаачлагаар хэрэгжүүлсэн. Түүнчлэн Орхон аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд “Эрдэнэтийн ирээдүйн эзэд” сэдвээр байгалийн ухааны олимпиад зохиогдож байсан билээ.
     Тэгвэл энэ удаад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнийн санаачилсан ажил хэрэгжиж, Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ-д 4 ширхэг эмнэлгийн орыг хүлээлгэж өглөө.
    Тэрбээр эмнэлэгт нэн шаардлагатай байсан зориулалтын орыг хүлээлгэн өгөх үеэр “Удахгүй БНСУ-д айлчилж БОЭТ-ийг Шихэн хотын нэгдсэн эмнэлэгтэй хамтын ажиллагаа өрнүүлэх, хамтран ажиллах боломжоор хангуулна” хэмээн амласан юм.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.