“Монгол улсын төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн туршлага солилцох уулзалт боллоо

0

Монгол Улсын Их Хурал, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Монгол улсын төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төсөл”-ийг 2017-2020 онуудад хэрэгжүүлж байгаа билээ. Монгол улсын төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслийн хүрээнд УИХ-ын Тамгын газар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Швецарийн хөгжлийн агентлаг, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас хамтран нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхижуулах, хангайн бүсийн аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ажлын албаны албан хаагчдын ажлын туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх “Хангайн бүс-2018” уулзалт, 5 төрөлт спортын арга хэмжээг 2018 оны 09 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хужирт сумд зохион явууллаа.

Уг уулзалт арга хэмжээнд Архангай, Баянхонгор, Булган, Хөвсгөл, Орхон, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, Нарийн бичгийн дарга, Ажлын албаныхан зэрэг 100 гаруй албан хаагчдаас гадна УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга, төслийн үндэсний захирал Ц.Цолмон, судлаач Н.Лувсанжав нар оролцсон юм.

Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхижуулах чиглэлээр зохион байгуулагдсан ажлын сайн туршлага, үр дүнгийн талаар зохион байгуулах комиссоос ирүүлсэн сэдвийн хүрээнд:

–  “Аймгийн ИТХ-аас сумын ИТХ болон багийн ИНХ-ыг мэргэжил арга зүйгээр хангаж буй байдал” сэдвээр Архангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга М.Батдорж,

–  “ИТХ-ын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог ханган ажиллаж буй туршлага” сэдвээр Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Т.Эрдэнэбат,

–  “Багийн ИНХ-ын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр зохион байгуулсан ажлын үр дүнгийн тухай” сэдвээр Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Батчулуун,

–  “Хурлын байгууллагын тогтоол шийдвэрийн биелэлтийг хангуулах, хяналтын үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдвээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг,

–  “Аймгийн ИТХ-аас төрийн болон ТББ-уудтай хамтран ажилласан туршлага, үр дүнгийн тухай” сэдвээр Өвөрхангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Т.Гончигдорж,

–  “Аймаг, сумдын ИТХ-уудын ажлын уялдаа холбоог бэхжүүлсэн нь” сэдвээр Хөвсгөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Гончиг нар илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Уулзалт хэлэлцүүлгийн үеэр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоо, эрх хэмжээ, чиг үүрэг, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалтыг боловсронгуй болгох талаар яригдаж байлаа. Мөн Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай зэрэг нутгийн удирдлагатай холбоотой хуулиудын нэмэлт, өөрчлөлтийн талаар, нутгийн удирдлагад тулгамдаад байгаа, олон жилийн турш шийдэл нэхсэн асуудлуудыг шийдвэрлэж өгөх талаар саналууд гарч байсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.