БАЯНБУЛАГ БАГИЙН ХӨГЖИЛ ТББ-ЫН ЗАЛУУС БАГИЙНХАА СУРАГЧ НАРТ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

0

Сайхан сэтгэл сайн үйлсээр нэгтгэгдсэн Баянбулаг багийн хөгжил ТББ-ын залуус Орхон аймгийнхаа зарим тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэсээр ирсэн билээ. Өнөөдөр тус нийгэмд үйлчлэх Төрийн бус байгууллагын зүгээс Баянбулаг багийнхаа ерөнхий боловсролын 16-р сургуулийн амьжиргааны түвшин доогуур зорилтот бүлгийн 10 суралцагч нарт иж бүрэн хичээлийн хэрэгсэлийг сургуулийн захирал Б.Цолмонгийн хамтаар гардуулан өглөө. Энэ оны хичээлийн жилд тус сургуульд 600 гаруй суралцагч хичээлийн байранд хичээллэж байгаагаас гадна спорт заалны шинэ өргөтгөл нь баригдаж байгаа юм байна.
Уг спорт заал шинээр баригдан босох мөн ирэх 10 сарын 2 нд нээлтээ хийхээр болсон шинэ цэцэрлэгийг барих асуудал, төсөв хөрөнгийг батлуулахаар тус ТББ-г үүсгэн байгуулагч Р.Улаанхүү анхнаасаа хөөцөлдөн өнөөдөр өөрийн баг дээрээ хийсэн ажилтай хэлэх үгтэй ажиллаж амьдарч буй иргэн юм.
Өмнө нь тус байгууллагын зүгээс Баянбулаг багийнхаа 16-р сургуулийн багш нарын кабинетийг иж бүрэн тохижуулж өгсөнөөс гадна Цагаанчулуут багийн өрх толгойлсон эмэгтэйн байшинг засварлах Эрдэнэ багийн шинэ сургуульд спортын хэрэглэгдэхүүн өгөх зэрэг сайн үйлсийн нийгэмд үйлчлэх 8 ажлыг амжилттай хэрэгжүүлсэн байна. “Баянбулаг багийн хөгжил” ТББ-тай хамтран ажилладаг ААН байгууллагууд ч эдүгээ бий болжээ. Мөн үерийн усанд идэгдсэн багийнхаа замыг энэ өдөр бас засварлуулж байхтай нь таарсан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.