“АВРАГЧ 2018” ТЭМЦЭЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

0

Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, аймгийн аж ахуйн нэгж, байгууллагуудын гамшгаас хамгаалах орон тооны бус штабын бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг хангах, гамшгийн үед ажиллах, мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагддаг “АВРАГЧ” тэмцээн А.Амарын талбайд нээлтээ хийлээ.

“Аврагч-2018” тэмцээнд 16 нөхөрлөлийн 240 орчим ажилтан, албан хаагчид оролцож эвдрэлийн голомт дахь аврах ажиллагаа, Объектын гал түймрийн үед аврах ажиллагаа, Хүн, малын гоц халдварт өвчний голомт дахь ажиллагаа, Үерийн голомт дахь аврах ажиллагаа, Хүчтэй үйлчилгээтэй химийн хорт бодисын хөнөөлийн голомтод хордож нэрвэгдэгсдийг эрэн хайх, ангилан ялгаж, голомтоос гаргаж эмнэлгийн анхны тусламж үзүүлэх зэрэг даалгавар биелүүлэн өрсөлдөх ажээ.

1999 оноос зохион байгуулагдаж энэ жил 20 жилийн ой нь тохиож буй уг тэмцээнд Баян-Өндөр сумын ЗДТГ-ын хамт олон жил бүр тасралтгүй оролцож тухай бүртээ амжилт гаргаж байсан юм. Оролцох хугацаандаа 2009 оны аврагын алтан медаль, 2006, 2017 онуудад хүрэл медалийг хүртэж тусгай байрын шагналыг 8 удаа авч байжээ.

1
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.