“Орхон АЗЗА” ТӨХК-ийн захирлаар Б.Цогтгэрэл томилогдлоо

0

Орхон аймгийн нутаг дэвсгэр дэхь  1001, 1002 улсын хэмжээний зам засвар ашиглалт арчлалын  “Орхон АЗЗА” ТӨХК-ийн захирлаар  урд өмнө нь ажиллаж байсан захирал нь эргүүлэн томилогджээ. Б.Цогтгэрэл нь тус албан тушаалд ажиллах хангалттай туршлагатай хэмээн Орхон аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсээс засаг даргын шуурхай зөвлөгөөний үеэр  мэдээлсэн байна. Б.Цогтгэрэл хэлэхдээ: “Орхон АЗЗА” ТӨХК-ийн үйл ажиллагааг сайжруулж,энэ оны төлөвлөгөөт ажлаас дутуу үлдсэн хоёр ажлыг нэрлэсэн байна.

 

Тодруулвал, Орхон-Сантын гүүр хүртэлх замд 400 гаруй тэмдэг тэмдэглэгээ хийх, Булганы чиглэлийн 27 км авто замд тэмдэг тэмдэглэгээ суулгах, “Эрдэнэт” үйлдвэрээс уруудах замын эвдрэлтэй гүүрийг засах ажлыг дуусгахад анхаарна гэжээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.