Орон нутгийн сэтгүүлчид урлаг спортоор өрсөлдөн шилдгээр Орхон аймгийн сэтгүүлчид тодорлоо

0
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл 4000 гаруй гишүүн, 21 аймаг, 2 хотын 23 салбар зөвлөлтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.Энэ жилээс эхлэн сэтгүүлчид хэвлэл мэдээллийн ажилтнууд дундаа “ЭГШИГЛЭНТ ҮЗЭГ -2018 ” урлаг спортын наадмыг бүсчилэн зохион байгуулж байна.
МСНЭ-ийн санаачлагаар Хөвсгөл аймгийн салбар зөвлөл, Хөвсгөл аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан Төвийн бүсийн “Эгшиглэнт үзэг 2018” урлаг спортын наадам амжилттай болж өндөрлөлөө. Урлагийн наадмыг Дархан салбарын баг, Спортын наадмыг Орхон салбар баг тэргүүлж, шилдгийн шилдэгээр Орхон салбар баг шалгарч шилжин явах цомын эзэн боллоо. Сэлэнгэ, Хөтөлийн салбар багууд идэвхтэй, зүтгэлтэй, сэтгэлтэй оролцож, Зохион байгуулагч Хөвсгөл салбар багийнхан зохицуулах ажлынхаа хажуугаар өрсөлдөөнийг хурцалж, спорт урлагаар шаггүй болохоо нотоллоо. Түүнчлэн төвийн бүсийн сэтгүүлчдийн наадмыг зохион байгуулахад Хөвсгөл аймгийн засаг дарга Б.Ганболд, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Нутгийн шийдэл сангийн Удирдах зөвлөлийн гишүүн Судлаач эрх зүйч Б.Цолмонбаяр, ЭМШУИС-ийн захирал Ж.Цолмон нар дэмжлэг үзүүлсэн байна.Үг үзэгнээс өөр хөрөнгөгүй, хамгийн цаг наргүй хөдөлмөрлөж, ажил мэргэжилдээ ямагт хайртай, хүндэлж хөдөлмөрлөдөг хүмүүс бол сэтгүүлчид юм. Нийгмийн сайн сайхны төлөө сэтгэл оюунаа чилээн яваа  орон нутгийн сэтгүүлчид ийнхүү хоймор нутаг Хөвсгөл аймагт дуутай хууртай, спортын цангинасан уухайтай хоёр өдрийг үдэв. Энэ удаагийн төвийн бүсийн наадмын “ГРАНПРИ шагнал” шилжин явах цомын эзнээр Орхон аймгийн сэтгүүлчид тодорлоо.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.