Д.БАТЛУТ: ТӨСВИЙН МӨНГӨ ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛСАН КОМПАНИ ХҮМҮҮСИЙГ ОЛОН НИЙТЭД ЗАРЛАЖ ШҮҮХЭД ХАНД

0

Орхон аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөлгөөн өнөөдөр боллоо.Уг хурлын үеэр өнгөрсөн долоо хоногт орон нутгийн хэмжээнд болж өрнөсөн үйл явдал үүрэг даалгаварын биелэлт яригддаг уламжлалтай.Өнөөдрийн хурлын онцлох зарим мэдээ мэдээллийг хураангуйлан хүргэж байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТАЙ ХОЛБООТОЙ САНАЛ ГОМДОЛ ТАСРАХГҮЙ БАЙНА
Аймгийн хэмжээнд 18 дэд хөтөлбөр салбар бүрээр хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрийн дагуу хэрэгжиж буй “эмч” дэд хөтөлбөртэй холбоотой санал гомдол ирэх болсон байна.Тухайлбал сүүлийн үед БОЭТ-ийн эмч ,албан хаагчдын харилцаа хандлага учир дутагдалтай энэ салбартай холбоотой 34 гомдол АЗДТГ-т ирсэн байна.Хөнгөлөлттэй эмийн жор бичилт ,албан хаагчдын хоорондын уялдаа холбоо ,өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаа иргэдэд хүндрэл учруулсан тухай гомдлууд зонхилжээ.
АВТОЗАМЫН НӨХӨӨСӨНД 15 САЯ ТӨГРӨГӨӨР ХҮЙТЭН АСФАЛЬТ ТАВИХААР ТӨСӨВЛӨЖЭЭ
Хот доторх зам харгуй харьцангуй эвдрэл гэмтэл ихтэй байгаагаас шалтгаалан зам нөхөх ажлууд хийгдэж байгаа юм.Аймгийн ИТХ-аас шинэ технологи болох хүйтэн асфальтаар зам нөхөх ажлын зардалд 15 сая төгрөг төсөвлөөд энэ дагуу зарим газруудад нөхөөс хийгдэж дууссан байна. Ирэх жилээс энэ туршлагыг илүүтэйгээр хэрэглэж хуучин уламжлалт аргаараа замаа засна гэдгээ Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал ярьж байна. Аймгийн Засаг дарга Д.Батлут хэлэхдээ : Орхон Азза ТӨХК-ийн дарга Цогтгэрэл та шинэ ажлаа аваад соргог байгаа гэж ойлгож байна.Дөмөг захын урд эвдэрсэн А1001 чиглэлийн замаа хөрөнгө санхүүгийн гачигдал ярилгүй нэн даруй засварлахыг үүрэг болгож байна гэлээ.
АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛАГУУДЫН ХАЛААЛТЫГ ӨНӨӨДРӨӨС ӨГЧ БАЙНА
Жил бүрийн уламжлал ёсоор “Эрдэнэт-Ус” компаниас 9 сарын 15 ны өдөр айл өрхүүдийн халаалт дулааныг ,10 сарын 1-нээс байгууллагуудын дулааныг тавьдаг. Өнөөдрөөс бүх дулаан жигдэрсэн ч зарим айл өрхүүд халаалт сайн ирэхгүй байгаа тухай гомдол дуудлага Эрдэнэт ус компанийн 70352106 утсанд дунджаар  өдөрт 40 ирж байгаа гэнэ. Энэ дуудлагыг цөөрүүлж ажиллаж байгаа тухайгаа тус компанийн гүйцэтгэх захирал Д.Бүүвэйбаатар мэдээлж байна.
ТӨРИЙН АРХИВААС ГЭРЭЭ НЬ Ч ОЛДОХГҮЙ БАЙГАА ТОМ АЖЛУУДЫН ЭЗДҮҮДИЙГ НИЙТЭД ЗАРЛАНА
Орхон аймаг харьцангуй хөрөнгө оруулалтын ажлууд ихтэй аймгуудын нэгээр нэрлэгддэг. Гэсэн хэдий ч сайны хажуугаар саар гэгчээр зарим дутуу гүйцэтгэлтэй шүүхийн байгууллагад шилжсэн олон ажлууд энд үлдсэн байна.Тухайлбал: Татварын мөнгө үр ашиггүй зарцуулсан Бурхан багшийн сэрэг дүрийг дахин засварлана гээд 75 сая төгрөг төсвөөс авсан, 5-р хорооллын орон сууц хоорондын автозамын ажил гүйцэтгэгч компани шүүхээр шийдэгдсэн ч одоо болтол сураггүй ,мөн “Мэндцэцэн” өрхийн эмнэлэгийг барьсан компани зэргийг эрэн хайж олох, Жаргалант суманд баригдсан гэх хагас тэрбум буюу 550сая төгрөгийн өртөг бүхий байцааны зоорь зэрэг ажлууд гацсан тухай Засаг дарга Д.Батлут мэдээллээ.
Санхүүжилт өндөртэй тендерээс гадна газар эзэмшсэн хэрнээ төлбөрөө төлдөггүй тухайн газраа дуудлага худалдааны үнийн суурь үнээс даруй хагас үнээр авсан хэрнээ үүргээ биелүүлээгүй олон зөрчил байгаа гэнэ. Зарим ажлуудын гэрээ контракт эх хувиараа байх ёстой ч аймгийн архиваас алдагдсан байгаа тул /шүүхэд шилжүүлэх боломжгүй болсон /ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн олон нийтэд мэдээлнэ гэдгээ тэрээр хэллээ. /жич: дэлгэрэнгүйг хүргэх болно/
МАЛЫН ТҮҮХИЙН ЭДИЙГ ТАВАН ЭРДЭНЭ ЗАХ ДЭЭР ТӨВЛӨРҮҮЛЖ ТУШААДАГ БОЛНО

 

Мал махны түүхий эдийг Эрдэнэтчүүд хүнсний захын орчим эсвэл гэр хорооллын зарим жижиг цэгүүдэд тушаадаг болоод олон жил болж байна.Энэ жилээс эхлэн хоёр жил тасралтгүй яригдаж байгаа малын түүхий эд авах төвлөрсөн цэгийг “Таван эрдэнэ” захад нэгтгэхээр болж байгаа юм байна. Иймээс иргэд та бүхэн малын түүхий эдээ тус захад хүргэж байхаар боллоо.
 
 
 
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.