2018-2019 оны хичээлийн жилд Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын болон магистрийн сургалтын /Төрийн захиргааны менежмент, төрийн удирдлага, Бизнесийн удирдлагаар мэргэшүүлэх дипломын сургалтанд төрийн болон хувийн зардлаар суралцах/ элсэлтийн шалгалтын бүртгэл 2018 оны 10 дугаар сарын 2-ноос 10-р сарын 12- ны өдрүүдэд аймгийн Засаг даргын Тамгын газарт явагдах тул шалгалтанд оролцохыг хүссэн иргэд дараах материалыг бүрдүүлэн ирж бүртгүүлнэ үү. Холбоо барих: 70359194, 70350273, 70350778, 99042372.
А. Мэргэшүүлэх дипломын сургалтанд төрийн зардлаар суралцахыг хүсэгчид:
- Иргэний үнэмлэх /эх хувь/
- Бакалавр болон түүнтэй адилтгах боловсролын түвшний диплом, хавсралтын хамт хуулбар, / эх хувь хамт/
- Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүсч буй төрийн албан хаагч нь тухайн албан тушаалд ажиллаж байгааг нотлох баримт /Төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагийн бичиг, Нийгмийн даатгалын дэвтэр, тухайн албан тушаалд томилсон шийдвэр/ Төрийн албанд 2-оос доошгүй жил ажилласан байх. / 2016.10.01-ний өдрөөс өмнө төрийн албан хаагчийн тангараг өргөсөн байх/
- 3х4 хэмжээтэй цээж зураг 2 хувь
- Бүртгэлийн хураамж 20000 төгрөг
Б. Мэргэшүүлэх дипломын сургалтанд хувийн зардлаар суралцахыг хүсэгчид:
- Иргэний үнэмлэх /эх хувь/
- Бакалавр болон түүнтэй адилтгах боловсролын түвшний диплом, хавсралтын хамт хуулбар, / эх хувь хамт/
- Бүртгэлийн хураамж 20000 төгрөг
В. Удирдлагын академийн магистрийн сургалтанд суралцахыг хүсэгчид:
- Бакалавр болон түүнтэй адилтгах боловсролын түвшний дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар / эх хувь хамт/
- Иргэний үнэмлэхний хуулбар /Эх хувь хамт/
- Өргөдөл, /Өргөдлийн маягт бөглөнө/
- Судалгааны ажлын санал
- 2 хувь цээж зураг
- Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол диплом, сертификатын хуулбар
Магистрийн сургалтанд элсэгчдэд дараах шаардлага тавигдана.
- Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтыг төгсөгч 3,0-аас доошгүй голч дүнтэй байх
- Бакалавр, түүнтэй адилтгах боловсролын зэрэгтэй байх
Засгийн газрын тэтгэлэгт магистрийн сургалтанд элсэхийг хүсэгчдэд дараах тусгай шаардлага тавигдана.
- ТЗ-6, ТТ-10, АА-8 болон түүнээс дээш зэрэглэл бүхий төрийн жинхэнэ албан тушаалд ажилладаг байх
- Төрийн албанд 2-оос доошгүй жил ажилласан байх. / 2016.10.01-ний өдрөөс өмнө төрийн албан хаагчийн тангараг өргөсөн байх/
Бүртгэл 2018.10.12 ны 17 цаг хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газрын 215 тоот өрөө болон Нэг цонхны үйлчилгээний төвд явагдана.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР