Вакцин хийлгэснээс 14 хоногийн дараа дархлал тогтож, бүтэн жилийн турш томуу тусах эрсдэлээс хамгаалдаг

0

Хүйтний ам наашилж, өвлийн саарал хөшигт өдрүүд эхэлж байна. Утаа болон хүйтнээс болж амьсгалын замын өвчин ид дэгддэг улирал хаяанд ирсэн тул томуугийн эсрэг вакциныг хувийн болон төрийн эмнэлгүүд хийж эхэлжээ. Томуугийн вакцин эрэлттэй байгаа энэ үед вакциныг хаана, ямар үнэтэй хийж байгаа талаар мэдээлэл бэлтгэлээ.

Вакцин хийлгэснээс 14 хоногийн дараа дархлал тогтож, бүтэн жилийн турш томуу тусах эрсдэлээс хамгаалдаг тул томуугийн улирал буюу арваннэгдүгээр сараас өмнө болж өгвөл нэг сарын өмнө томуугийн вакцин хийлгэвэл зохимжтой гэж мэргэжилтнүүд зөвлөдөг.

Засгийн газрын хөрөнгө оруулалт, олон улсын байгууллагын тусламжаар авч, эрсдэлт бүлэгт үнэгүй хийдэг вакцин одоогоор хараахан ирээгүй байна. Уг вакцин энэ сарын сүүлд ирж, ирэх сараас хийж эхлэх аж. Мөн энэ жил улсын хэмжээнд 175 мянган тун вакцин ирэх юм.

Харин хувийн эмнэлгүүдэд томуугийн вакциныг аль хэдийнээ хийгээд эхэлсэн. Тиймээс хувийн эмнэлгүүдэд томуугийн вакциныг ямар үнэтэй хийж байгааг тодрууллаа.

Эмнэлэг Вакцин үйлдвэрлэсэн улс Вакцин  хийх цаг Үнэ
Сонгдо БНСУ Ажлын өдрүүдэд 08.30-17.00 35 мянган төгрөг
Интермеп БНСУ Ажлын өдрүүдэд 09.00-17.00 45 мянган төгрөг
Баянгол БНСУ Ажлын өдрүүдэд 09.00-18.00,   бямба гаригт 10.00-16.30, ням гаригт 10.00-15.00 35.00 мянган төгрөг (Вакцин хийлгэхийн тулд заавал эмчид үзүүлэх шаардлагатай бөгөөд үүнд эмийн үзлэгийн төлбөр багтаж байгаа аж)

эх сурвалж: news.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.