Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэдэг уламжлалттай. Бүх нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг Чингис хааны мэндэлсэн өдөр бүх нийтээрээ амрах болсон юм.
Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил арваннэгдүгээр сарын 8-ны пүрэв гаригт тохиож байна. Эл өдөр түүх, үндэсний соёл уламжлалыг хойч үедээ өвлүүлэх, дэлхий дахинд сурталчлах үйлст үнэтэй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн зүтгэлтэн эрхмийг “Чингис хаан” одонгоор шагнадаг.
Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг 2005 оноос эхлэн олгох болсон бөгөөд энэ жил хэнд өгөх нь таавар хэвээр байна.