О.БААСАНХҮҮ: АХМАДУУДЫНХАА НИЙГМИЙН АСУУДЛЫГ АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

0
УИХ-ын сонгуулийн 7 дахь удаагийн бүрэн эрхийн хугацаанд Орхон аймгаас сонгогдон ажиллаж буй О.Баасанхүү тойрогтоо ажиллалаа. Тэрээр сонгогдон ажиллаж буй энэ хугацаандаа Орхон аймагт тулгамдаад байгаа зарим асуудлуудыг улс төрийн түвшинд дэлгэн тавьж шийдвэрлүүлж ирсэн байна.
Энэ өдрийн хувьд тойргийн 250 ахмадууддаа хүндэтгэл үзүүлэхээр зорьж ирсэн бөгөөд улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим ахмадуудад салбар салбрын тэргүүний ажилтан цол тэмдгийг баярын үйл ажиллагааны үеэр гардууллаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү 3 дахь удаагаа ийнхүү 250 ахмадыг хүлээн авч баярлуулж байгаа бөгөөд Орхон аймагтаа өөрийн сонгогдсон тойргоо хамгийн их эргэдэг гишүүнээр тодроод байгаа гэж хэлж болно. Сардаа 2-3 удаа ирдэг гээд бодоход О.Баасанхүү энэ хоёр жилийн хугацаанд 40 гаруй удаа тойрогтоо ажиллаж иргэд сонгогчдийнхоо санал бодлыг сонсож хүлээн авчээ.
4
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.