Болгарын эрэн сурвалжлах сэтгүүлчийн амийг хөнөөжээ

0

Болгар улсад TVN орон нутгийн телевизэд эрэн сурвалжлах сэтгүүлчээр ажилладаг байсан  30 настай Виктория Мариноваг хөнөөсөн байна.  Сэтгүүлч бүсгүйн цогцос  Рус хотын ойролцоох цэцэрлэгт хүрээлэнгээс олджээ. Урьдчилсан үзлэгээр бүсгүйг хүчирхийлж, зодож, боомилж хөнөөсөн нь тодорхой болсон бөгөөд машины түлхүүр, нүдний шил, гар утас, зарим хувцаснууд нь алга болжээ.

Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар түүнийг ийнхүү хөнөөх болсон нь хийж байсан ажилтай нь холбоотой хэмээн үзэж байгаа аж. Гэхдээ албан ёсоор хэргийн учир шалтгаан тайлагдаагүй байгаа гэв.

Сэтгүүлч Виктория Маринова нь өнгөрсөн жил эрх баригчид, шийдвэр гаргагчидтай холбоотой  авлига, хээл хахуулийн баримтуудад тулгуурлан мэдээлэл бэлтгэж байсан аж.  Тодруулбал, энэ нь Европын холбооноос хуваарилагдсан хөрөнгө мөнгөний зарцуулалттай холбоотой мэдээллүүд байжээ.

НҮБ-ын тайланд дурдсанаар 2006-2013 онуудад бусдын гарт амиа алдсан сэтгүүлчидтэй холбоотой 593 хэргийн дөнгөж  6 хүрэхгүй хувийг шийдвэрлэсэн байдаг. Болгар улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 180 орноос 111-р байранд жагсдаг.

Эх сурвалж: BBC

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.