“ӨСВӨРИЙН АВРАГЧ 2018” БҮСИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

0

Өнөөдөр Орхон аймагт “Өсвөрийн аврагч 2018” бүсийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Уг тэмцээнийг ОБГ-аас санаачлан аймгийн ЗДТГ, “Дэлхийн Зөн” ОУБ, Улаан загалмайн нийгэмлэг хамтран зохион байгууллаа. Тэмцээнд  Булган, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Төв, Архангай аймгийн сурагчид оролцсон юм. Нэг баг долоон гишүүнтэй бөгөөд тамирчид  хууль эрх зүйн асуулт, хариулт,  эмнэлэгийн анхан шатны тусламж, үйлчилгээ, усанд осолдогчийг аврах, дугуйн саадыг давах  зэрэг олон төрлөөр хурд, хүчээ сорилоо. Тэмцээний нээлтэд аймгийн Засаг дарга Д.Батлут, ОБГ-ын дарга, хурандаа Г.Ганбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо. Тэмцээн  ОБГ-ын Гал унтраах, аврах 68 дугаар ангийн биеийн тамирын талбайд болсон юм.

Тэмцээний тэргүүн байранд   Хөвсгөл аймгийн “Сэрэмж”, хоёрдугаар байранд Сэлэнгэ аймгийн “Шонхор”, гуравдугаар байранд Архангай аймгийн  “Шонхор бүлэг” баг орлоо. Дээрх шалгарсан багууд ирэх онд улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Дашрамд дурдахад, аймгийн Засаг даргын нэрэмжит болдог уг  тэмцээнийг өнгөрсөн есдүгээр сард Орхон аймагт зохион байгуулж 16 сургуулийн 100 гаруй сурагч оролцсон юм.

Мэдээллийн төв

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.