ДБЭТ-ын гоцлол дуучин О.Хүрэлбаатар шагналт байр эзэллээ

0

Оросын алдарт дуучин М.Магомаевын нэрэмжит олон улсын дуулаачдын уралдаан энэ сарын 18-нд Москва хотноо боллоо. Уралдаанд 30 орны 200 гаруй дуучин оролцсон байна. Үүнээс манай улсын ДБЭТ-ын гоцлол дуучин О.Хүрэлбаатар шагналт байр эзэлжээ. Монгол улсын тэр дундаа Сүхбаатар нутгийн дуучин О.Хүрэлбаатар нь Монголын сонгодог урлагийг дэлхийн тайзнаа баритон хоолойгоор таниулж яваа өөрийн байр сууриа бат эзэлсэн, Оросын ард түмний хүндэтгэлийг хүлээсэн дуучдын нэг билээ. “Хүсэл, мөрөөдлийнхөө төлөө хүн маш их хөдөлмөр зүтгэлийг өөрөөсөө шавхан гаргаж, шантралгүй зүтгэн урагшлах хэрэгтэйг залуу үеийн залгамж, халаа болж буй дүү нартаа захин” энэхүү сэтгэгдлээ цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байна. Тэрээр эх орныхоо нэрийг дэлхийн тайзнаа дуудуулах асар их боломжийг хайрласан багш, хамт олон, тусалж дэмждэг гэр бүл, нутгийн түмэн олондоо гүнээ их талархал илэрхийлжээ.

1
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.