Өнгөрсөн хоногт Увсын Улаангомд 0.2 мм цас орсон байна.
Өнөө өглөөний 08 цагийн байдлаар цаг уурын өртөө, харуулын талбай дээрх хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх нутаг, Говь-алтай, Өвөрхангай, Өмнөговь, Дорнодын баруун, Сэлэнгийн зүүн өмнөд, Баянхонгор, Төв, Хэнтийн хойд хэсгээр 0-18 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Цасан бүрхүүлийн хамгийн зузаан нь Хөвсгөлийн Хатгалд 18 см, Увсын Малчин, Хяргасд 14 см, Түргэн, Хөвсгөлийн Улаан-Уулд 13 см, Булганы Тэшиг, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Завханы Улиастайд 10 см зузаан цастай байна.
Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -0…-5 градус, бусад нутгаар -6…-11 градус хүйтэн байв.
Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар 1-14 градусаар дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -25…-30 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -16..-21 градус хүйтэн хоносон байна.
Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногуудад цас ороогүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -9 градус, шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -23 градус, бусад хэсгээр -17…-19 градус хүйтэн байв.
Амралтын өдрүүдийн цаг агаарын мэдээ
Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.