Маргааш НӨАТ-ын тохиролтой

0

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол арваннэгдүгээр сарын 18-нд буюу маргааш явагдана.

Иргэн 2018 оны аравдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа өнөөдөр 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм.

Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 19237, 200 мянган төгрөгийн азтан 1895, нэг сая төгрөгийн азтан 215, таван сая төгрөгийн 20 азтан тус тус тодорсон юм. Харин супер шагналын эзэн тодроогүй билээ.

Таныг азын тэнгэр ивээх ч юм билүү өнөөдөр багтаж НӨАТ-ын баримтаа бүртгүүлээрэй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.