“Нутгийн удирдлагын байгууллагуудын бүтээмжийн өнөөгийн байдлын талаарх хэлэлцүүлэг”-т 11 аймгийн төлөөлөл оролцож байна

0

Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Монголын бүтээмжийн төв, ХБНГУ-ын Конрад-Аденаурэр сан хамтран Нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын бүтээмжийн өнөөгийн байдлын талаарх хэлэлцүүлгийг өнөөдөр манай аймагт зохион байгуулж байна.

    Тус зөвлөгөөн, хэлэлцүүлгийн нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут болон Конрад-Аденаурэр сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Йоханн Фурманн нар оролцлоо.
  Нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын бүтээмжийн өнөөгийн байдлын талаарх хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, референт Т.Оюун, Б.Нарангуа, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны мэргэжилтэн М.Алтансүх, Удирдлагын академийн менежментийн тэнхимийн багш доктор, дэд профессор С.Энхсайхан, Төрийн удирдлагын тэнхимийн багш Ц.Дэлгэржаргал нар хүрэлцэн ирсэн юм. Мөн хэлэлцүүлэгт Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай зэрэг 11 аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нар болон аймгуудын ЗДТГ-ын дарга, ТЗУХ-ийн дарга удирдлагууд хүрэлцэн ирж оролцож байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.