Аймгийн ИТХ-ын нэрэмжит шагнал “Цагаан арслан” цомоор “Уурхайчин” соёлын ордон шагнагдлаа

0

Өнөөдөр Уурхайчин соёлын ордны 40 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо. Орхон аймаг, Эрдэнэт хотын 100 мянга гаруй иргэдэд 40 жилийн туршид урлаг, соёлын үйлчилгээ үзүүлж буй тус ордны ойн баярын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын мэргэжилтэн З.Соёлмаа, “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Т.Батмөнх, Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Д.Эрдэнэцогт нар оролцож баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ.

          “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн харьяа “Уурхайчин” соёлын ордны 40 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүс аймгийн ИТХ-ын байгууллагын болон Засаг даргын шагналаар шагнагдлаа. Орхон аймгийн ИТХ-ын нэрэмжит шагнал “Цагаан арслан” цомоор “Уурхайчин” соёлын ордон шагнагдсан юм.
1
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.