Цаг агаарын урьдчилсан мэдээ

0

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 19-24 хэм, бусад нутгаар 15-20 хэм, өдөртөө бүх нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн байна.

2018 оны 11 дүгээр сарын 24-нөөс 11 дүгээр сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд нутгийн баруун хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 26-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. 25-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.