“ЭРДЭНЭТ УС” ОНӨХК-Д ИРЖ БУЙ ДУУДЛАГА БУУРЧ БАЙНА

0

Дулааны горимыг цаг агаарын нөхцөл, гадна агаарын температуртай уялдуулан Улаанбаатар хот дахь “Диспетчерийн үндэсний төв”-өөс зохицуулдаг. Энэхүү зохицуулгын горим нь үндэсний хэмжээнд инженер, эрдэмтэдийн тооцоолон гаргасан нарийвчилсан судалгааг үндслэдэг байна.

“Диспетчерийн үндэсний төв”-өөс ирүүлсэн горимыг баримтлан “ЭДЦС” ТӨХК үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчээ түгээх сүлжээнд нийлүүлдэг. Сүүлийн өдрүүдэд “ЭДЦС” ТӨХК-иас 95-96 хэмийн халууныг сүлжээнд нийлүүлж байгаа бөгөөд тэр нь бичил хорооллуудын ус, дулаан хуваарилах төвүүдээр дамжин тодорхой хэмийн бууралттайгаар хэрэглэгчдэд хүрдэг. Монгол улсын Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Барилгын норматив баримт бичгийн “Халаалт, агаар сэлгэлт ба кондиционер” БНБД 41-01-11-ийн хавсралтад зааснаар “Дотор агаарын тооцооны температур ба агаар солилцооны давтамж” одоогийн Орхон аймаг дахь цаг агаарын гадна хэмтэй уялдуулан тооцоход айлуудын өрөөний температур 18 хэмээс дээш байхад болно гэж үзэхээр байна. Харин дуудлага өгсөн айл өрхүүдээр явж хэмжилт хийхэд халаах хэрэгсэл дээр дундажаар 50-60 хэм өрөөний температур  халуунтай байна.
Одоогийн байдлаар “ЭДЦС” ТӨХК нь Диспетчерийн үндэсний төвөөс өгсөн норм стандартын дагуу 3 зуух, хоёр машинтай ажиллаж байна. Энэ нь “ЭДЦС” ТӨХК, болон “Эрдэнэт ус” ТӨХК-иуд Монгол улсын дулааны стандартын нормыг баримтлан ажиллаж байгаа гэсэн үг юм. Сүүлийн өдрүүдэд айл өрхүүдэд очиж буй халаалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд  энэ сарын 18-ны өдөр халаалттай холбогдолтой 111 дуудлага, 19-ний өдөр  98 дуудлага, өчигдөр буюу 20-нд 104  дуудлага тус тус ирсэн байна.
3
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.