ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

0

1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон юм.

Он цагийн урсгалд баларч гээгдэхийн аргагүй энэхүү түүхэн үйл явдал бол 1924 оны 11 дүгээр сарын 26-ны энэ өдөр тохиож Монголын түүхэнд бичигдэж үлдсэн билээ.

Манай улс Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн уламжлалтай ч 2012 оноос уг өдрийг “тэмдэглэлт өдрийн” түвшинд өнгөрөөх болсон юм.

Харин энэ жилийн хувьд “Улс тунхагласны баяр”-ын 94 дэх жилийн ойн өдөр юм.

Энэхүү өдрийн тохилдуулан өнөөдөр аймгийн Хүүхэд залуучуудын ордонд “Иргэний андгай өргөх ёслол” зохион байгуулагдлаа. Монголын залуучуудын холбооны санаачилгаар 2002 оноос эхлэн Ерөнхий сайдын ивээл доор орон даяар зохион байгуулагдаж эхэлсэн билээ. Иргэний андгай өргөх ёслолд Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Засаг даргын дэд бүтэц хот байгуулалтын асуудал эрхэлсэн орлогч С.Батжаргал, Орхон аймгийн БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан болон манай аймагт ажиллаж амьдарч байгаа хурандаа цолтнууд оролцож 16 нас хүрч буй залууст Монгол улсын иргэний үнэмлэхийг нь гардуулан өглөө.

Мэдээллийн төв

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.