МЭНДЧИЛГЭЭ

0

Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 94 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан

иргэд та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

1924 оны энэ өдөр Монгол Улс анхны Үндсэн хуулиа баталж, хаант засаглалын хэлбэрээс Бүгд Найрамдах засагт шилжсэнээр эрх чөлөө, тусгаар тогтнолоо даян дэлхийд дуурсган мандуулсан түүхэн өдөр билээ.
Одоогоос 94 жилийн өмнө өрнөсөн энэхүү үйл явдлыг түүхчид “Усан дээр ассан гал” буюу хаант засаглал, хамжлагат ёсноос салсан чин зоригт, холч мэргэн ухаантай өвөг дээдсийн тунхаглан зарласан зоримог алхам байсан хэмээн дүгнэн бичдэг нь ч учиртай.
“Монгол улс бол өөрийн иргэд нь төрөө жолооддог, бусад улс гүрнүүдийн адил тусгаар улс юм” хэмээн зарлан тунхагласан энэхүү өдөр бол Монгол хүн бүхний бахархалт өдөр юм.
Эх оронч өвөг дээдсийн хатан зориг, олон цэрэг эрсийн халуун амиар бүтэж, даян дэлхийн хүн төрлөхтөн Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхын эхлэл болсон энэхүү түүхэн өдрийн гал цогтой халуун мэндчилгээг Орхон аймгийнхаа нийт ард иргэдэд хүргэхийн ялдамд төр түвшин, түмэн олон минь амгалан байхын ерөөлийг өргөн дэвшүүлье!
МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ!
 
Орхон аймгийн Засаг дарга бөгөөд 
Эрдэнэт хотын захирагч
Дамбын БАТЛУТ
 
2018-11-26
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.