“Эрдэнэт” үйлдвэр 2018 оны онцлох аж ахуйн нэгжээр шалгарлаа

0

МҮХАҮТ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны онцлох 10 аж ахуйн нэгж, салбарын шилдгүүдийг тодруулдаг “Энтрепренер 2018” ёслолын ажиллагаа энэ сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо боллоо. Нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг 22 дахь жилдээ ийнхүү шалгаруулан өргөмжилсөн. МҮХАҮТ-аас Энтрепренер  цомын эзнийг тодруулан алдаршуулахдаа тухайн жилийн бизнесийн амжилт, ашиг орлого, нийгмийн хариуцлага, ажил олголт, экспорт зэрэг олон шалгуураар өрсөлдүүлэн дүгнэдэг уламжлалтай. 2018 оны ГРАНПРИ шагналын эзнээр “СҮҮ” ХК тодорлоо. Оны онцлох арван аж ахуйн нэгжийн нэгээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамт олон шалгарав.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.