Сумын иргэдийн хурлын төлөөлөгч нар нэгнийхээ аминд хүрчээ

0

 МАНАН дагасан хэрүүл шуугиан тасраагүй байтал намын анхан шат,сумын иргэдийн хурлын төлөөлөгч нар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарлаа. Булган аймгийн Бугат сумын Иргэдийн хурлын төлөөлөгч Б нь 2018 оны 12-р сарын 19-20 нд шилжих шөнө бусдын гарт амиа алджээ. Хэрэг шөнийн 03-04 цагийн хооронд үйлдэгдсэн байна. Талийгаач Б нь 40 орчим насны, АН-аас 2016 оноос Сумын иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байжээ.Тэрээр 3 хүүхэд эхнэрийн хамт амьдардаг байсан бөгөөд хэрэг гардаг шөнө гэртээ унтаж байхад нь тус сумын иргэдийн хурлын төлөөлөгч О нь таван хүний хамт гэрт нь иржээ. Улмаар хоорондоо маргаж МАН-аас сонгогдсон Сумын иргэдийн хурлын төлөөлөгч О нарын 5 хүн талийгаач Б-г эхнэрийнх нь хамт зодож танхайрчээ. Б нь тархиндаа хүнд гэмтэл авч Орхон аймгийн эмнэлэгт хүргэгдэн нас барсан байна. Талийгаач Б-гийн эхнэр нь мөн гэмтэл авч эмнэлгийн тусламж авсан гэж эх сурвалж бидэнд мэдээллээ. Хүн амины ноцтой эл хэргийг Булган аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа ажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.