АЙМГИЙН УДИРДЛАГУУД БАГИЙН ХЭСГИЙН АХЛАГЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

0

Хүүхэд залуучуудын ордонд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Засаг даргын хот байгуулалт, дэд бүтэц хариуцсан орлогч С.Батжаргал, Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал нар Баян-Өндөр болон Жаргалант сумын багуудын хэсгийн ахлагч нартай уулзлаа.

Манай аймагт нийт 95 хэсгийн ахлагч багуудад ажиллаж байна. Эрдэнэт хот нь аймгийн статустай болсны улмаас багийн ажлын алба төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэхэд хүндрэл тулгардаг байсан. Учир нь хөдөөгийн сумд 2000-3000 орчим хүн амтай байж, түүнд бүхэл бүтэн ЗДТГ төрийн үйлчилгээг хүргэдэг. Харин манай аймгийн хувьд нэг багийн иргэдийн тоо 5000-д хүрч байсан. Иймээс сүүлийн жилүүдэд төрийн анхан шатны үйлчилгээг чанаржуулах үүднээс зарим багийг хувааж шинээр баг байгуулсан.
Гэсэн ч нэг багийн ажлын алба өнөө хэр хөдөөгийн зарим сумын иргэдтэй тэнцэхүйц хэмжээний тоотой иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Төрийн анхан шатны үйлчилгээг чанар хүртээмжтэй хүргэхийн тулд анх хэсгийн ахлагч нарыг цалингүйгээр ажиллуулж эхэлсэн бол дараа нь 5000 төгрөгийн урамшуулалтай болгож байсан түүхтэй. Ийнхүү түүнээс хойш урамшууллыг нь шат дараатай нэмэгдүүлсээр одоо орон нутгийн төсвөөс хэсгийн ахлагч нарыг цалингийн доод хэмжээгээр цалинжуулж байгаа бол ирэх оноос эхлэн 320.000 төгрөгөөр цалинжуулахаар төсөвт тусгажээ. Түүнээс гадна унаа болон, гар утасны ярианы зардлыг ч мөн олгож эхлэх юм.
Уулзалтын үеэр хэсгийн ахлагч нар тулгамдаж буй асуудлуудаа илэн далангүй ярилцлаа.
Мэдээллийн төв 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.