Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын захирлаар МАН-гишүүн Б. Сэмжидмааг томилжээ

0
Зууны Манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ой саяхан тохиосон. Монгол улс төдийгүй орон нутгийнхаа төсвийг бүрдүүлдэг энэ үйлдвэртэй холбоотой хэл ам хэрүүл шуугиан тасрахгүй байна. Эрдэнэтчүүдийн бахархал, Монголчуудын баялаг болсон үйлдвэрт шунан дурлагсадын тоо нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй нь бололтой. Үүний нэг жишээ нь Улаанбаатар хот дахь Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөгчийн газрын даргаар МАН-ын Бага хурлын төлөөлөгч бөгөөд Улаанбаатар хотын МАН-ын хорооны тэргүүлэгч Баянгол дүүргийн МАН-ын хорооны дэд дарга албан тушаалтай Б. Сэмжидмааг томилжээ.
Зарим албан бус сурвалжаар бол Нийслэлийн засаг дарга асан Су. Батболдыг огцруулахад хэвлэлийн хурлаар хувь нэмрээ оруулсан, намдаа үнэнч зүтгэсэн шалтгаанаар уг албан тушаалд тавьсан гэж яригдаж байна. Ямар ч байсан МАН-ын идэвхитэй гишүүдийн нэг Б.Сэмжидмаа Улаанбаатарт Эрдэнэт үйлдвэрийг төлөөлөх гэнэ.Орхон аймагт амьдардаггүй, Эрдэнэт үйлдвэрээ төдийлөн бүрэн таниа ч үгүй эмэгтэй Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын захирлаар томилогдсон нь олны анхаарал татаж эхэллээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.