МЭНДЧИЛГЭЭ

0

                     ОРХОН АЙМГИЙН  ИТХ-ЫН ДАРГА П.ПҮРЭВЛХАГВА    

                                           ЗАСАГ ДАРГА Д.БАТЛУТ

Эрдэнэсийн болоод оюуны их уурхай болсон Эрдэнэт хотынхоо нийт иргэд Та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлэн мэндчилье!

Улиран одож буй 2018 онд улс эх орны эдийн засаг өсөж, Орхон аймгийн нийгэм, эдийн засгийн бодлого, түүний хэрэгжилтийг хангуулах үндсэн чиг үүрэг, дэвшүүлсэн зорилтоо амжилттай биелүүлэн хэрэгжүүлж, аймаг орон нутгийн хөгжлийн бодлого, зорилтод нийцсэн тогтоол шийдвэрүүдийг батлан, хэрэгжилтийг ханган  ажиллаа.
Эрдэнэтчүүд та бидний хувьд ололт амжилт, бүтээл туурвилаар дүүрэн жил өнгөрч байна.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодлого, зорилтын хүрээнд энэ онд бид улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр Булаг багт 150, Яргуйт багт 150, 1 дүгээр сургуулийн дэргэд 928 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг эхлүүлж Цагаанчулуут багт 26-р цэцэрлэгийг ашиглалтанд хүлээн авлаа. Ингэснээр сургуулийн өмнөх боловсролд хамран сургалт 93 хувьд хүрлээ.  Эрдэнэт хотын төвийн авто замуудыг өргөтгөх, шинээр барих, гэр хорооллын инженерийн шугам, үерийн далан, ус дамжуулах төв, цахилгаан дамжуулах агаарын шугам, эрчим хүчний төвүүд зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэснээр салбар салбарын асуудлууд шийдвэрлэгдсэн он жил боллоо. Эрдэнэт шинжлэх ухаан технологийн паркт импортыг орлох гагнуурын электродын үйлдвэр байгуулсан нь татварын дараах ашигаар 150-аад сая төгрөгийн  ашигтай ажиллаж тэр ашигаар нь буцаад өрхийн үйлдвэрлэгчидээ дэмжих сан бүрдэх хэмжээний амжилттай ажиллаа. Орхон аймгийнхаа хөгжлийн төлөө аж ахуйн нэгж байгууллагууд ч дор бүрнээ үр дүнтэй ажилласныг тэмдэглэх нь зүйтэй.

Бид Эрдэнэт хотынхоо эдийн засгийг төрөлжүүлж, өрсөлдөх чадвартай олон тулгуурт эдийн засагтай, байгаль, экологийн тэнцвэртэй орчинд хүн ардынхаа эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлж, хөрөнгө оруулагчид болоод олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн, инноваци, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэх зэрэг үндсэн зорилго зорилттойгоор ажиллаж байна.

Ирж буй 2019 он илүү хариуцлагатай, гэрэл гэгээтэй, ихийг хийж бүтээсэн, Монгол улсын хийгээд Орхон аймгийн маань нийгэм, эдийн засгийн хөгжил, ард иргэдийн амьдрал ахуй дэвжсэн сайхан жил байх болно. Айл өрх, албан байгууллага, анд нөхөд, ахан дүүсээрээ хуучин оноо дүгнэн, ирэх ондоо бүтээн байгуулалт, өрнүүн их амжилтыг гаргахын эхлэлээ тавьж буй энэ цаг мөчид нийт Эрдэнэтчүүддээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

Та бүхэн сайхан баярлаарай.

 

             ОРХОН АЙМГИЙН

ИТХ-ЫН ДАРГА П.ПҮРЭВЛХАГВА             ЗАСАГ ДАРГА Д.БАТЛУТ

 

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.