Орхон аймагт африкийн гахайн мялзан өвчин гарсантай холбоотойгоор 1-р сарын 12-оос эхлэн Баян-Өндөр сумын Засаг даргын А/10 тоот захирамж гарч хорио цээрийн дэглэм тогтоосон. Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотойгоор 1-р сарын 15-аас эхлэн Булган, Жаргалантын чиглэлд 1, 2-р пост буюу 24 цагийн хяналтын цэг ажиллуулж хяналт шалгалтыг хийж иргэдэд анхааруулга, санамжыг хүргүүлэн ажиллаж байна. Хот хооронд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй байгаа ч одоогоор ноцтой илэрсэн зөрчил байхгүй гэдгийг албаныхан хэлж байна.