Маргааш сар бүтэн хиртэнэ

0

Сар, дэлхий, нар гурав нэг шугамд орсноор сарны хиртэлт ажиглагддаг. Маргааш /2019.01.20/шөнө байршлаасаа шалтгаалаад зарим газар даваа гаригийн үүрээр сарны бүтэн хиртэлт ажиглагдах нь. Үүний зэрэгцээ маргааш сар дэлхийд хамгийн их ойртох тул бага зэрэг том бас илүү гэрэлтэй харагдах аж. Энэ үзэгдлийг супер сар гарах гэж нэрлэдэг байна. АНУ-ын Райс их сургуулийн одон орон судлаач Патрик Хартиганы мэдээлснээр, сарны хиртэлт ойролцоогоор бүтэн цагийн хугацаанд үргэлжлэх аж.

Хэрэв тэнгэр цэлмэг байвал сарны бүтэн хиртэлтийг Хойд, Өмнөд Америк тив, Грийнлэнд, Исланд, Ирланд, Их Британи, Норвеги, Швед, Португаль, Франц, Испанийн далайн эргээс харж болох бол Европын үлдсэн хэсэг, Африкт сарны хиртэлт тал харагдах аж. Харамсалтай нь Ази, Австрали тив болон Шинэ-Зеландад сарны хиртэлт харагдахгүй нь. Дараагийн сарны бүтэн хиртэлт 2021 оны тавдугаар сард болох аж. Харин супер сар хоёрдугаар сарын 19-нд гарах ба энэ үеэр сар дэлхийд 357300 км зайтай ойртох юм байна.

Сар бүтэн хиртэх үеэр сарны өнгө улайрч харагддаг ба энэ нь дэлхийн агаар мандалд нарны гэрэл сарнидагтай холбоотой ажээ. Тиймээс сарны бүтэн хиртэлтийг бас цуст сар гэж нэрлэх нь бий.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.