НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш явагдана

0

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол нэгдүгээр сарын 20-ны ням гарагт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2018 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн баримтаа нэгдүгээр сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан, азтан болох боломжтой.

Сугалааны тохирлыг арын орноос эхлэн тодруулах бөгөөд таны баримтын арын найман орон тохирсон бол та 50 сая төгрөг, долоон орон тохирсон бол 10 сая, зургаан орон тохирсон тохиолдолд 5 сая төгрөг, таван орон тохирсон бол нэг сая, дөрвөн орон тохирвол 200 мянга, гурван орон тохирвол та 50 мянган төгрөг хожих юм.

Супер азтан өмнөх тохиролд тодроогүй учир 25 сая төгрөг нэмэгдэж, нийтдээ 225 сая төгрөг хожих боломжтой.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.