Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн II хуралдаан хуралдлаа

0
Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн II хуралдаан хуралдлаа. Тэргүүлэгчдийн хуралдаанаар Ээлжит хуралдаан зарлах тухай, 2019 онд ойгоос түлшний мод бэлтгэх дээд хэмжээг батлах тухай, Орон нутгийн өмчийн байруудын түрээсийн төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулах, 2019 оны түрээсийн орлогын төлөвлөгөө батлах тухай, Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцлээ. Ээлжит хуралдаан зарлах тухай асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцээд аймгийн ИТХ-ын Ээлжит XIII хуралдааныг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зарлан хуралдуулахаар боллоо. 2019 онд ойгоос түлшний мод бэлтгэх дээд хэмжээг батлах тухай асуудлыг Тэргүүлэгчид хэлэлцээд 2019 онд Жаргалант сумын ойн санд арчилгааны огтлолт хийх талбайн хэмжээг 20 га, ойн цэвэрлэгээгээр бэлтгэх хэрэглээний шинэс модны дээд хэмжээг 100 шоометр, түлшний модны дээд хэмжээг 1400 шоо метр байхаар тус тус тогтоож баталлаа. Мөн өнөөдрийн хурлаар Орон нутгийн өмчийн байруудын түрээсийн төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулах, 2019 оны түрээсийн орлогын төлөвлөгөө батлах тухай асуудлыг Тэргүүлэгчид хэлэлцэн, асуулт асууж санал хэлсэнээр түрээсийн төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан юм.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.