АЙМАГ, НИЙСЛЭЛ ДҮҮРГИЙН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА НАРЫН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

0

Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас хамтран 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн цэргийн штабын дарга нарын “Орон нутгийн хамгаалалт, Батлан хамгаалах тогтолцооны тулгуур үндэс болох нь” сэдэвт цугларалт энэ сарын 22-ны өдөр нийслэлд эхэлсэн.

Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабт эхэлсэн сургалтын үйл ажиллагаа өнөөдөр Орхон аймагт үргэлжилж байгаа бөгөөд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, Бригадын генерал Г.Сайхан баяр нар оролцож үг хэллээ.

Мөн энэ үеэр “Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаа, БХЯ-ны бодлого, зорилт” сэдвээр Бригадын генерал Г.Сайханбаяр, Орхон аймгийн Цэргийн штабын үйл ажиллагааны танилцуулгыг Орхон аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа Г.Батсуурь, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн танилцуулгыг хурандаа С.Ванчинхүү, Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн үүрэг бүтэц сэдвээр дэд хурандаа С.Рагчаадорж нар тус тус илтгэл тавилаа.

Аймаг дүүргийн цэргийн штабын дарга нарын “Орон нутгийн хамгаалалт, Батлан хамгаалах тогтолцооны тулгуур үндэс болох нь” сэдэвт цугларалт 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.