Цаг агаарын урьдчилсан мэдээ

0

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, цас багатай энгэр газраар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын талаар 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм, өдөртөө бүх нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 19-24 хэм, өдөртөө бүх нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 хэм, бусад хэсгээр 19-21 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

2019 оны 01 дүгээр сарын 26-наас 01 дүгээр сарын 30-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 26-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. 28-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.