Орхон аймгийн Засаг даргын шороон гахай жилийн анхны шуурхай зөвлөлгөөн өнөөдөр боллоо. Сар шинийн баяраар аймаг орон нутагт өрнөсөн үйл явдлын мэдээллийн хураангуйг өнөөдөр хэлтэс албадын дарга нар танилцууллаа.
Монголын уламжлалт үндэсний баяр, сар шинийн өдрүүдэд Аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн салбар болон бусад байгууллагын удирдлагууд хариуцлагатай жижүүр гарган өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна.
Хотын захирагчийн албаны мэдээллээр бол гэр хорооллын Яргуйт багийн хэсэг айлд 2 сарын 7-ны өдөр гэмтэл гарсаныг шуурхай ажиллан засаж ,Хот тохижуулах газар битүүний өдрөөс эхлэн 2 сарын 8-10 ны өдөр хүртэл бүрэн бүрэлдэхүүнээ ажиллуулж хог ачилтыг орон сууцны хороололд өдөрт 2 ачин тээвэрлэсэн байна.
Энэ баярын өдрүүдэд 813 000 м3 хог ачин тээвэрлэжээ.
Баяр наадмын үеэр автомашины 3 том осол гарч хүмүүс гэмтжээ
Эрүүл мэндийн салбарын хувьд нийтдээ эмнэлэгийн тусламжийг 854 хүн авсан байна. Нийт дуудлагын шалтгаан нь осол гэмтлийн дуудлага 11, архины шалтгаантай 51, төрөх үеийн 11 дуудлага, авто ослын ноцтой 3 дуудлага БОЭТ-д ирсэн байна.
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд 2019 оны 2 сарын 9-нд гарсан автомашины ослын улмаас 12 хүн хүнд гэмтэн, эмнэлэгт хүргэгдэн ирж яаралтай хагалгаанд орсон байна. Эдгээр хүмүүсээс 6 нь Улаанбаатар хот руу яаралтай явж, 13 -18 насны хүүхдүүд хүнд хагалгаанд орж, сэхээн амьдруулах тасагт одоогоор эмчлүүлж байгаа юм байна.
Нийт баярын өдрүүдэд 40 хүүхэд шинээр мэндэлж, үүнээс 19 хүү, 21 охин төржээ. Нас баралтын хувьд эмнэлэгийн нас баралт 3, гадны 1 нас баралт бүртгэгдэж нийтдээ 267 хүн БОЭТ-д хэвтэн эмчлүүлсэн ажээ.
Үүнээс бусдын эд хөрөнгийг хулгайлах, бусдын биед гэмтэл учруулсан, амь нас эрсэдсэн хэрэг 3 гэх мэт хэрэг бүртгэгдсэн тухай Аймгийн Цагдаагийн газрын дарга мэдээллээ.
2019 оны 2 сарын 8-ны өдөр Даваат багт хүн нас барсан тухай дуудлага ирэхэд 54 настай эмэгтэй Д биедээ ил харагдах шарх, сорвигүй нас барсан байсан байна.
2019 оны 2 сарын 9-нд Булаг багт мөн хүн нас барсан дуудлагаар очиход 31 настай Б ил шарх сорвигүй нас барсан,
2019 оны 2 сарын 10 ны өдөр Уртын гол багт 50 настай эмэгтэй О мөн ил шарх, сорвигүй нас барсан хэргийг шалгаж байгаа юм байна. Цагаан сарын баярын өдрүүдэд нийт 51 хүн эрүүлжүүлэгдэж, архи хэтрүүлэн хэрэглэсэн 73 иргэнг гэрт нь хүргэсэн гэнэ.
Архи хэрэглэсэн үедээ согтуугаар 38 жолооч автомашин барьсан байна.