АНЭУлсын нийслэл Дубай хотноо Fazza 10 пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээнд “Рио-2016″ паралимпийн хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Дэлхийн цомын 3 удаагийн аварга, Азийн аварга, Азийн наадмын алтан медальт, МУГТ Энхбаярын Содномпилжээ оролцож Алтан медаль хүртэн төрийн дууллаа эгшиглүүллээ.
Тэрбээр энэхүү тэмцээнд МПНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор оролцож, хэвтээ шахалтын 107 кг-ын жинд 240 кг-ыг шахсанаар алтан медалийн болзол хангасан байна. Энэ нь түүний “Дэлхийн цом”-оос авсан дөрөв дэх алтан медаль юм. www.zaluu.com
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
+1
+1
+1
+1
+1