Д. Батлут: Шуурхайд ирээгүй албан тушаалтнуудад томилолт олгохгүй

0
Орхон аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Аймгийн засаг дарга
Д. Батлут шуурхай зөвлөлгөөнийг удирдан явуулж өнгөрсөн долоо хоногт аймаг орон нутагт болсон үйл явдлын мэдээллийг сонслоо.
Өнөөдрийн шуурхай зөвлөлгөөний онцлох мэдээллээр Хотын захирагчийн албаны дарга М. Түмэнжаргалын мэдээлэл байлаа. Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Баян-Өндөр цогцолбор сургуулийн нэг танхим халаалт муу хүүхдүүд гадуур хувцастай хичээллэж байна гэсэн дуудлага ирсэн байна. Аймгийн удирдлагуудаас БСГ-аас жил бүр энэ чиглэлийн засвар үйлчилгээг хийж хэвшихийг санууллаа. Өнөөдрийн шуурхай зөвлөлгөөн дээр ирээгүй томилолтоор Улаанбаатарт ажиллахаар явсан гэх Хот тохижуулах газар, Орхон АЗЗА ТӨХК, ХХААГ-ын мал үржлийн тасгийн дарга нарын томилолтын мөнгийг олгохгүй гэдгээ Засаг дарга хатуухан шүүмжиллээ. Агентлагын дарга нар засаг даргаас зөвшөөрөл томилолт хүсэж байж албан ажлаар зорчдог. Энэ үл тоосон байдлыг цаашид хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тэрээр онцоллоо.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.